УИХ-ын дэд дарга Я.Санжмятав тэргүүтэй 12 гишүүн ажлаа тасаллаа

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав тэргүүтэй 12 гишүүн ажлаа тасаллаа

УИХ-ын чуулганын хуралдаанаар Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байгаа билээ. Тэгвэл УИХ-ын Тамгын газраас өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаанд оролцож байгаа гишүүдийн ирцийн мэдээллийг гаргалаа.

Энэ удаагийн ээлжит хуралаанд УИХ-ын 76 гишүүнээс Х.Баделхан, Л.Болд нар цагтаа иржээ. Харин УИХ-ын дэд дарга Я.Санжмятав тэргүүтэй УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Сумъяабазар, Ч.Улаан, Д.Ганболд, Б.Жавхлан, С.Жавхлан, Д.Лүндээжанцан, Д.Мурат, Ө.Энхтүвшин, Х.Нямбаатар, Ж.Эрдэнэбат чуулганд ирсэнүй.

Мөн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Я.Содбаатар, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Ц.Гарамжав, Б.Энх-Амгалан, Л.Энхболд нар гадаадад томилолтоор ажиллаж байгаа хэмээн УИХ-ын Тамгын газраас мэдээллээ. Түүнчлэн Д.Дамба-Очир, Б.Дэлгэрсайхан нар орон нутагтаа ажиллаж байгаа ажээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.