С.Бямбацогт: Олон улсын төвшинд хилийн шалган нэвтрэх хэсгийг Хил хамгаалах байгууллага хариуцдаг

С.Бямбацогт: Олон улсын төвшинд хилийн шалган нэвтрэх хэсгийг Хил хамгаалах байгууллага хариуцдаг

УИХ-ын чуулганы хуралдаанаар яг одоо Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж байна.

 УИХ-ын гишүүн Баделхан “Өмнө хилийн шалган бүртгэх хэсэг хилийн цэрэгт харьяалагддаг байсан. Өнгөрсөн дөрвөн жилд яагаад хилийн шалган нэвтрэх хэсгийг гадаадын иргэн харьяатын байгууллагад харьяалуулсан юм бэ. Ер нь олон улсын хэмжээнд хилийн шалган нэвтрэх хэсэг ямар газартаа харьяалагддаг вэ. Энэ талаар судалж үзсэн үү. Мөн хилийн зурвасыг 100 метрээр ойртуулна гэж байна. Ямар үндэслэлээр татаж байгаа юм. Өмнөх хуульд 100 метрээс дотогш нэвтрэхээр бол зөвшөөрөл авдаг байсан. Мөн хилийн зурваст ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газар бий юу” хэмээн асуусан юм.

Түүний асуултад Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Манай улсад нийт 46 боомт байна. Уг боомтуудаар  жилд дөрвөн 4 сая 300 мянган иргэн, нэг сая 600 мянган тээврийн хэрсэгсэл, нэг сая ачааны болон нийтийн галт тэрэг зорчдог. Бид олон улсын төвшинд судалгаа хийсэн. Нийт 30 гаруй улсыг судаллаа. Судалгаанд орсон 30 улсын 15 нь хилийн шалган нэвтрэх хэсгээ хил хамгаалах байгууллагад харьяалуулсан байсан. 10 гаруй нь хилийн цагдаад, үлдсэн нь гадаадын иргэн харьяатын байгуулагад харьяалагдаж байсан. Үүнээс харахад,  энэ олон улсын төвшинд нийцэж байгаа юм. Ихэнх улс орнууд хил хамгаалах байгууллагадаа харьяалуулсан байна” гэв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.