Улаанбаатар oC
Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Одын охин Номин-Од “Айчи-Нагояа 2026” Азийн наадмын эмэгтэйчүүдийн 100 метрийн халхалттай гүйлтийн төрөлд 14.98 секундын амжилт үзүүлж, Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо.
Тэрбээр 1972 оноос хойш 54 жилийн турш хадгалагдсан 15.4 секундын улсын рекордыг ахиулж, 14.98 секунд болгон шинэчилсэн байна.
Ийнхүү С. Номин-Од Монголын хөнгөн атлетикийн түүхэнд шинэ хуудас нээж, олон жилийн рекордыг шинэчлэн тогтоолоо.
С. Номин-Оддоо халуун баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье!