Нийслэлийн сургуулиуд цахимаар хичээллэх хуваарь гаргажээ

Нийслэлийн сургуулиуд цахимаар хичээллэх хуваарь гаргажээ

Боловсролын сайдын тушаалаар томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй  дүүргийн өмчийн бүх хэлбэрийн Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн хичээлийг тодорхой хугацаанд цахим хэлбэрт шилжүүлэх шийдвэр  гарлаа.

  • 1–5 дугаар ангийн хичээл 2025 оны 12 дугаар сарын 1-нээс 5-ныг дуустал,
  •  6–9 дүгээр ангийн хичээл 2025 оны 12 дугаар сарын 8-наас 12-ныг дуустал цахимаар явагдана.

Энэхүү шилжилтийн үйл явцыг зохион байгуулах, багш, сургууль, эцэг эхчүүдэд мэдээлэл хүргэх болон цахим сургалтын хэвийн ажиллагааг хангахтай холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх үүргийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад даалгалаа.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.