УИХ-ын гишүүн Д.Бум-Очир битүүний өдөр амардаг байх хуулийн төсөл санаачилжээ

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир битүүний өдөр амардаг байх хуулийн төсөл санаачилжээ

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу жил бүрийн сар шинийн баяраар шинийн нэгнээс гуравны хооронд бүх нийтээр амардаг. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Бум-Очир "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай" хуулийн төслийг санаачилжээ.

Дээрх хуулийн төсөлд битүүний өдрийг бүх нийтийн амралтын өдөрт тооцохоор тусгасан байна. Тодруулбал,

1 дүгээр зүйл. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт дараах нэмэлт оруулсугай. “4.1.3.Цагаан сар:” гэсний дараа “битүүн” гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл. Энэ хуулийг 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй гэжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ