Багахангай–Хөшигийн хөндийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцжээ

Багахангай–Хөшигийн хөндийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцжээ

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуун болон компанийн холбогдох албаны төлөөлөл Багахангай–Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцжээ. Уг бүтээн байгуулалтын ажлын эхний 87 километр төмөр замын доод бүтцийн ажлыг дотоодын аж ахуйн нэгжүүд гүйцэтгэж байна. Харин дээд бүтцийн ажлыг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн инженер, техникийн ажилтнууд гүйцэтгэж байгаа юм. Багахангай–Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор аюултай ачаа тээврийг Улаанбаатар хотоос гаргах, нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах зэрэг ач холбогдолтой.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ