Баянхонгор аймгийн Богд сумын Алтай 3 дугаар багийн “Хүрэн шавхын нуруу” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун урд зүгт 170 км, сумын төвөөс баруун урд зүгт 39 км/ 2025.03.18-ны өдрийн 20:17:12 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Энэ тухай мэдээллийг ООГХ-ээс 20:24 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Богд сумын Засаг даргын орлогчоос тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй учирсан хохиролгүй тухай мэдээлжээ.