Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал “Оюу-Толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн даргаар томилогдсон Ноён Шон Хинтоныг өнөөдөр (2025.03.11) төрийн ордонд хүлээн авч уулзав.
Уулзалтаар “Оюу Толгой” ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх, энэ хүрээнд “Менежментийн гэрээ”-г шинэчлэх, хөрөнгө оруулалтын гэрээний дагуу эрчим хүчээр хангах, лабораторийн хяналт, үүсмэл орд, зэсийн баяжмал боловсруулж, хайлуулах үйлдвэр байгуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах асуудлаар нээлттэй санал солилцов.