2500 орчим ажлын байрыг шинээр бий болгоно

2500 орчим ажлын байрыг шинээр бий болгоно

Зам, тээврийн яам нь Монгол Улсад машин үйлдвэрлэлийн салбар, металл үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний цаашид өсөн нэмэгдэх хэрэгцээнд тулгуурлан Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилтыг хангах хүрээнд байгаль орчинд сөрөг нөлөө багатай, аюулгүй, дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэн нутагшуулж, нэмүү өртөг шингэсэн импортыг орлох эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх “Эрдэнэт Машин” цогцолбор үйлдвэр байгуулахаар төслийн ТЭЗҮ-ийг боловсруулан батлуулаад байна.

Тус үйлдвэрийг байгуулбал 2500 орчим ажлын байр шинээр бий болох судалгаа гарчээ Үйлдвэрийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт татах, хамтран ажиллах санал тавьж, мэдээлэл өгөх зорилгоор, "Эрдэнэт машин цогцолбор үйлдвэр-2025" форумыг зохион байгуулж байна.

Форумд ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын захирал Г.Ёндон, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од тэргүүтэй төлөөлөгчид болон 40 гаруй аж ахуйн нэгжүүд оролцож байна. Үйлдвэрийн хүчин чадлыг жилд 500 ширхэг ачааны хагас вагон үйлдвэрлэх, бүрэн угсрах загвараар (CKD) жилд 500 ширхэг төрөл бүрийн автобус үйлдвэрлэх, 1-10 тонн даацтай жилд 10000 ширхэг ачааны автомашин үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ