Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б. Дэлгэрсайхан БНХАУ-д хийх албан айлчлал өнөөдөр эхэлж байна

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б. Дэлгэрсайхан БНХАУ-д хийх албан айлчлал өнөөдөр эхэлж байна

Хамтарсан Засгийн газрын “2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгасан 14 том мега төсөлд, хамгийн эхэнд эрэмбэлэгдэж буй Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын хил холболтын хэлэлцээр байгуулах түүхэн үйл явдалтай холбоотойгоор өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд найрамдах Хятад Ард улсад ажлын айлчлал хийнэ.

Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар өнөөдөр уулзалт хийх юм.

Уулзалтын дараа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт талууд гарын үсэг зурна.

БНХАУ-ын Харбин хотод өнөөдөр буюу 2025 оны 02 сарын 14-нд үзэглэх хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Зам тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нарт олгосон юм.

Гарын үсэг зурсны дараа Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Засгийн газар хоорондын хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батална.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ