Засгийн газрын хуралдаан болж байна (24.10.30)
Засгийн газрын 38 дахь хуралдаан 12 асуудал хэлэлцэхээр есөн асуудал танилцахаар байна. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна.
-
Байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн талаар
-
Газрын тосны боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаар
-
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг иргэдэд хүртээмжтэй мэдээлж, сурталчлах зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан чат бот нэвтрүүлэх талаар
-
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төсөл-Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан холболтын төмөр замын төслийн талаар
-
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн менежментийн багийн сонгон шалгаруулалтын талаар зэрэг засгийн газрын 14 мега төсөлтэй холбоотой асуудлууд орж байна.
12.00 цагаас хэвлэлийн хуралтай, Эрчим хүчний үндэсний хороо мэдээлэл хийнэ.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ