П.Наранбаяр: Гудамжинд алхаж яваа хүнийг 45 хоног сургаад багш болгох тухай яриагүй

П.Наранбаяр: Гудамжинд алхаж яваа хүнийг 45 хоног сургаад багш болгох тухай яриагүй

Багшлах эрхийн гэрчилгээ олгох, гэрээт багшийн талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Боловсролын сайд П.Наранбаяр "Энэ журам багшийн дутагдлыг нөхөх зорилготой. Өнөөдөр 4200 орчим багшийн сул орон тоо байна. Энэ дээр байгалийн ухаан, англи хэлний багшийн дутагдал өндөр байна. Жишээ нь англи хэл 11 хувь, физик 10 хувь, хими 10 хувь, технологи 9 хувийн багшийн дутагдалтай байна. Тэгэхээр бид зүгээр гудамжинд алхаж яваа хүнийг багшаар 45 хоног сургана гэж яриагүй. Харин гадаад, дотоодын их сургуульд 2.7 голчоос дээш үнэлгээтэй суралцсан төгсөгчдийг багшлах эрхтэй болгоё гэж шийдсэн. 

Багш нарын дутагдлын асуудал зөвхөн манайд тулгараагүй гэдгийг хэлье. Учир нь 2030 он гэхэд дэлхий даяар 44 сая багшийн эрэлт үүснэ гэсэн тооцоолол байна. Ийм учраас бид энэ асуудлыг хурдан шийдэх үүднээс уг шийдвэрийг гаргасан. Өнөөдөр хоёр жил химийн багшгүй явж байгаа сургууль байна. Иймээс бид МУИС-ийг химийн ангиар төгсчхөөд багшлах хүсэлтэй байгаа хүмүүст л зөвхөн багшлах эрхийг нь нээж өгч байгаа. Үүнээс биш үндсэн багш болгох эрхийг нээж өгөөгүй. Хэрэв багшлах эрхтэй хүмүүс цаашид энэ чиглэлээр 4-5 жил үргэлжлүүлнэ ажиллана гэвэл үүн дээр бид цаашид тусгай шаардлага тавина.

Судалгаа хийдэг, монголоос гадна гадаад хэлээр эх сурвалжаа олоод хичээлдээ ашиглаж чаддаг чадвартай төгсөгчдөд бид зах зээлийг нээж өгч байгаа. Мөн энэ журам багш нарын ачааллыг бууруулах ач холбогдолтой. Багшийн ачаалал буурч байж, чанар гэдэг зүйл гарч ирнэ" гэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ