АН: 20-24 насны залуучуудын ирц өсөх шаардлагатай байна

АН: 20-24 насны залуучуудын ирц өсөх шаардлагатай байна

АН-аас цаг үеийн асуудлаар шуурхай мэдээлэл хийж байна.

АН-ын жагсаалтын 4-т эрэмбэлэгдэж буй С.Цэнгүүн “ Би нэр дэвшигчийн хувьд биш иргэнийхээ хувиар залуучуудыгаа сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж уриалмаар байна. Энэ цаг мөчид иргэдэд тэнцвэртэй мэдээлэл хүргэх нь чухал гэж бодож байна.  20-24 насны залуучуудын ирц өсөх шаардлагатай байна. Тиймээс танай гэрт эдгээр насны залуус байдаг бол сонгуульдаа саналаа өгөхийг уриалмаар байна.

Манай Улаанбаатарт маш их асуудал байгаа. Бидэнд 4 жилд нэг л удаа сонгох эрх олгогддог. Залуучууд бид гэрэлт ирээдүйг бий болгох боломжтой” гэв.

АН-ын жагсаалтын 25-т эрэмбэлэгдэж буй Э.Энхпүрэв “Бид залуучуудаараа сонгуулийн ирцэд анализ хийлээ. Залуучуудын оролцоо өндөр байгаад баяртай байна. Монголын ирэх дөрвөн жилийн өнгийг тодорхойлоход залуучуудын оролцоо маш чухал шүү" гэв. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ