МАН: АН хууль зөрчсөн үйлдлүүд хийж, түүнийгээ МАН хийсэн мэтээр хэвлэл мэдээллээр зарлаж, иргэд сонгогчдыг төөрөгдүүлж буйд харамсаж байна
МАН-ын сонгуулийн штабаас мэдээллээ. Тодруулбал сонгогчдод мөнгө тараах, худал амлалт өгөх, иргэд сонгогчдод дарамт шахалт үзүүлж буй нь баримтаар баталгаажаад байна гэв. Жишээ нь,
-
Завхан аймгийн Тосонцэнгэл суманд мөнгө тарааж буй хууль бус үйлдэл бичлэгээр нотлогдсон.
-
4 дүгээр тойрогт буюу Булган, Хөвсгөл, Орхон аймагт АН-аас нэр дэвшигч нэрийн хуудсын хамт мөнгө тарааж буй нь баримтаар нотлогдсон.
-
1 дүгээр тойрог Өвөрхангай аймаг Арвайхээр суманд 8 дугаар багийн айл тус бүрд 300 мянган төгрөг тараасныг хуулийн байгууллагад шилжүүллээ.
-
1 дүгээр тойрог Баянхонгор аймагт дэвшиж буй АН-ын нэр дэвшигч 100 мянган төгрөг тараасан нь үйлдэл дээрээ баригдсан, хуулийн байгууллага шалгаж байна.
-
Өвөрхангай аймгийн сум бүрээс хоёр оюутныг Мянган оюутны тэтгэлэгт хамруулна хэмээх худал амлалт бүхий зар түгээсэн.
-
11 дүгээр тойрог СХД-ийн сонгогчид руу АН-ыг дэмж гэсэн агуулгатай мессеж бичсэн.
-
4 дүгээр тойрогт Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч санал өгсөн хуудсаа олон нийтийн сүлжээнд байршуулсан.
-
Сонгогчдыг зөөх байдал маш олон байна. БЗД, СБД, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь аймагт зохион байгуулалттайгаар зөөж, сонгуулийн хууль зөрчиж байна.
МАН-аас нэр дэвшигчдийн төрд хандсан, гүтгэж доромжилсон мэдээ мэдээллийг удаа дараа гаргасан асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан ба 300 гаруй цахим хаягийг хуурамч гэдгийг тогтоож зохих арга хэмжээг авсан.
МАН-ын зүгээс цагдаа, харилцаа холбооны зохицуулах хороонд 200 гаруй зөрчлийг шалгуулахаар өгөөд байна. АН хууль зөрчсөн үйлдлүүд хийж байна. Түүнийгээ МАН хийсэн мэтээр хэвлэл мэдээллээр зарлаж, иргэд сонгогчдыг төөрөгдүүлж буйд харамсаж байна.
Тулхтай хоёр том намын хувьд шударга, ил тод, нээлттэй, соёлтой өрсөлдөхийг уриалж байна гэлээ.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ