Л.Гантөмөр: Бүгдээрээ сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж ард түмэндээ уриалж байна

Л.Гантөмөр: Бүгдээрээ сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж ард түмэндээ уриалж байна

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр саналаа өглөө. Тэрбээр  "Энэ сайхан өдрийн мэндийг монголчууддаа хүргэе. Сонгуульдаа идэвхтэй, ирц өндөртэй оролцож байгааг харахад таатай байна. Өнөөдрийн саналын дүн бол Монгол төрийн ажлыг бидний дэвшүүлсэн хөтөлбөрүүдийг ажил хэрэг болгоход асар чухал үр дүн гарна гэдэгт итгэж байна. Жил бүрийн сонгуулиар орой 22.00 цагийн үед дугаар үүсдэг.

Тиймээс энэ байдал энэ сонгуульд битгий давтагдаасай гэж бодож байна. Бүгдээрээ сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж ард түмэндээ уриалж байна. Сонгуулийн дараа төр засгаа эмхлэн байгуулж, улсынхаа баяр наадмыг хийнэ. Түмэн олондоо сайхан наадахын ерөөл өргөж байна. Мөнх хөх тэнгэр миний Монголыг ивээх болтугай. Санал гээгдэх тогтолцоог залуучууд маш сайн ойлгох хэрэгтэй. Таны өгсөн санал бүр тусгалаа олж үр дүнгээ гаргана.  Учир нь энэ жил пропорцианаль тогтолцоогоор сонгууль явагдаж байгаа” хэмээлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ