Б.Энх-Амгалан: Би гэм буруугүй учраас давж заалдана

Б.Энх-Амгалан: Би гэм буруугүй учраас давж заалдана

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, УИХ-ын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийг уржигдар хэлэлцсэн. Улмаар тэднийг гэм буруутайд тооцож тус бүрд нь 40 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жилээр хасах шийдвэр гаргасан юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын хаврын чуулганы нээлтийн дараа Б.Энх-Амгалан гишүүн тайлбар хийлээ. 

Тэрбээр "Шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандана. Гэхдээ би гэм буруугүй учраас давж заалдана. Хүн өөрийгөө мэддэг. Би гэм буруугүй гэдгээ хэлье. Давж заалдах болно. Шүүхийн процесс дуусаагүй, шийдвэр эцэслэн гараагүй байна. Цаг нь болохоор баримттай нотолгоотой мэдээлэх болно. Юмны үнэн мөн нь олдоно. Үүнийг улс төрийн захиалгатай гэж хардаж байна" гэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ