УИХ-ын чуулганы хуралдаанаар “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.
Байнгын хорооноос өргөн барьсан тогтоолын төсөлд тус сонгуулийг дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс товлон зарлаж, санал хураалтыг аравдугаар сарын 11-нд явуулахаар тусгажээ.
Улмаар УИХ-ын гишүүдийн олонхын саналаар тогтоолын төслийг дэмжлээ.