Л.Энх-Амгалан: Сургууль, цэцэрлэгт хэт ойр байрлах шатахуун болон автогаз түгээх цэгүүдийг буулгана

Л.Энх-Амгалан: Сургууль, цэцэрлэгт хэт ойр байрлах шатахуун болон автогаз түгээх цэгүүдийг буулгана

Сүүлийн жилүүдэд хүн амын нягтаршлаас шалтгаалан хот төлөвлөлтөд галын аюулгүй байдлын норм, дүрэмтэй холбоотой зайлшгүй анхаарах ёстой асуудлын нэг бол сургууль, цэцэрлэгт хэт ойрхон зайд баригдсан шатахуун түгээх станцууд /ШТС/ байна.

Үүний нэг тод жишээг 2022 оны сүүлээр Дархан-Уул аймагт ШТС-д гал гарч, ойролцоох цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авсан байдлаас харж болно.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн 13 сургуулийн 200 метрээс дотогш зайд 16 шатахуун болон автогаз түгээх цэг байрлаж байна.

Баянгол дүүрэгт 2, Баянзүрх дүүрэгт 5, Сүхбаатар дүүрэгт 1, Багануур дүүрэгт 2, Хан-Уул дүүрэгт 3, Чингэлтэй дүүрэгт 2, Сонгинохайрхан дүүрэгт 1 байна. Мөн төрийн өмчийн бус 9 сургуулийн 200 метрээс дотогш зайд 9 шатахуун түгээх цэг байрлаж байгаа талаар Боловсрол, Соёл шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Онцгой комиссын хурлын үеэр танилцууллаа. Энэ асуудлаар Улсын онцгой комиссоос тусгай ажлын хэсэг байгуулагдахаар болов.

БШУЯ-ны сайд, газ болон шатахуун түгээх цэгт газар олголт хийдэг төрийн, энэ чиглэлийн бизнес эрхэлдэг байгууллагууд хүүхдэд ээлтэй шийдвэр гаргадаг, хаана юу барихаа төлөвлөдөг, эрсдлээ хардаг байхыг сануулж холбогдох яамдад 2023 оны хавар албан бичгээр хандсан. Энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлүүлж, сургууль, цэцэрлэгийн бүсэд хэт ойртсон газ болон шатахуун түгээх станцуудыг буулгах тал дээр тууштай шахаж, асуудлыг байнга тавьж ажиллана гэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.