Засгийн газар УОК-ын санал, шийдвэрийг хэлэлцэнэ

Засгийн газар УОК-ын санал, шийдвэрийг хэлэлцэнэ

Засгийн газрын хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар УОК-ын санал, шийдвэрийг хэлэлцэх юм.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд газ дэлбэрч үүссэн нөхцөл байдалтай холбоотой асуудлыг шийдвэрлэж арга хэмжээ авах талаар УОК хуралдаж шийдвэр гаргасан. Тодруулбал, албан ёсны дүгнэлт гартал иргэдийн байр орон сууцыг цаг алдалгүй засварлаж хэвийн байдалд нь оруулах, энэ хугацаанд айлуудын нөхцөл байдлыг дордуулахгүйгээр түрээсийн байранд байршуулах, төлбөрийг төлж барагдуулах зэрэг арга хэмжээ авах ажлын хэсэг байгуулахаар болсон юм.

Уг шийдвэрийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулах бөгөөд шаардлагатай зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах тухай хэлэлцэх юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ