Монгол Улсад судалгааны их сургуулийн суурь тавигдаж байна

Монгол Улсад судалгааны их сургуулийн суурь тавигдаж байна

Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, олон улсын эрэмбийг ахиулах цаашид судалгааны их сургуулийн суурийг тавьж, бэхжүүлэхийн тулд төрийн өмчийн 6 их сургуулийн хамтын ажиллагааг 2021 онд эхлүүлсэн.

Энэ хүрээнд харилцан кредит тооцох, дундын лаборатори ашиглах, хөтөлбөрийн давхардлыг арилгахаас эхлээд 37 арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. 2023 онд их сургуулиудын дундын удирдах зөвлөлийг байгуулж хамтын ажиллагааны нэгдсэн стратегийг тодорхойлон ажиллаж байна.

Өчигдөр салбарын сайд дундын удирдах зөвлөлийн ажлын алба, сургуулийн удирдлагуудын хүлээн авч уулзан мэдээлэл солилцлоо. Дээд боловсролын тухай хууль 2023 онд батлагдсан. Хуулийн хэрэгжилтийг хангах улмаар судалгааны их сургууль байгуулах нөөц бололцооны талаар хийгдсэн судалгааны урьдчилсан үр дүнтэй танилцаж байгаа юм.

Судалгааг 4 бүлэг 27 шалгуурын хүрээнд хийсэн байна. Ингэхэд их сургуулиудын хэмжээнд 2800 гаруй судлаач байгаа бол тэд 1637 өгүүлэл олон улсын хэмжээнд нийтлүүлж, 25 патентыг эзэмшиж байна. Энэ нь их сургуулиудад судалгааны нөөц бололцоо их байгааг харуулах боловч олон улстай харьцуулахад чамлахаар үзүүлэлт юм. Тиймээс цаашид санхүүжилтийн болон эрх зүйн орчны хувьд дэмжлэг үзүүлэх байдлаар судалгааны их сургуулийн суурийг бэхжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.

Мөн дундын удирдах зөвлөлийн үйл ажиллагааны чиглэл, журмыг тодорхой болгох, судалгааны их сургууль байгуулсан тохиолдолд дундын удирдах зөвлөлтэй байх, ахисан түвшний сургууль байгуулах, хамгаалуулах зөвлөлийн үйл ажиллагааг уялдуулах талаар санал солилцлоо. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ