Зудын эрсдэлийг даван туулах чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч Тапан Мишратай уулзлаа.
Уулзалтаар цас, зудын үед малчдын ахуй амьдралыг хамгаалах, байгальд ээлтэй мал аж ахуйг хөгжүүлэх, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хөдөөгийн сэргэлтийг дэмжих ажлын хүрээнд малын хашаа хороогоор хангах, малын тэжээл тариалах, шатахууны нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зэрэг цаг үеийн нөхцөл байдлын асуудлаар харилцан санал солилцлоо.
Энэ хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч Тапан Мишра дулаан хашаа хороотой болгох, энэ чиглэлээр санаачилга гаргах үндсэн дээр турашилтын журмаар хашаа хороог барьж өгөх тал дээр санал нэгдлээ.
Ингэснээр малчдын нийгмийн асуудлыг дээшлүүлэх, өнтэй өвөлжиж, хаваржих асуудлыг тодорхой хувиар нэмэгдүүлэх, иргэдийг орон нутагтаа тогтвортой амьдрах боломжоор хангахаас гадна малын түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломжтой юм.