Б.Ганхуяг: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шаардлага, захиалгаар АТГ, прокурор, шүүгчийн шийдвэрийн золиос боллоо

Б.Ганхуяг: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шаардлага, захиалгаар АТГ, прокурор, шүүгчийн шийдвэрийн золиос боллоо

Нүүрсний хэмээх хэрэгт шалгагдаж буй “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарыг шүүх хурал уржигдар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдоод байв. Гэвч Б.Ганхуяг шүүх хурал эхлэхэд тус шүүхийн бүх шүүгчээс татгалзсан. Ингэхдээ нэлээд ноцтой мэдэгдлийг хийсэн. Шүүх түүнийг хүлээн авч шүүх хурал хойшилсон. Энэ явдлын дараа Б.Ганхуяг “Хүний эрхийн зөрчлийн тухай” гомдол бичиж, Цагдан хорих 461 дүгээр ангийн Тоо, бүртгэлийн албаар дамжуулан ХЭҮК-т илгээжээ. Тэрбээр гомдолдоо “Монгол Улсад хүний эрхийн асуудал, эрх чөлөөний тухай ойлголт, түүнд санаа зовдог, сэтгэл чилээдэг нэг ч гэсэн газар байдаг, байсан, байсаар ирсэн гэдэгт би итгэхийг чин сэтгэлээсээ хүсэж байна. Баттулга овогтой Ганхуяг миний бие 2022 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрөөс хойш энэ өдрийг хүртэлх есөн сар гаруйн хугацаанд Улс төрийн хоригдол болон сууж, эрүүдэн шүүгдэж, залхаан цээрлүүлэлтэд ороод, хилс хэрэгт гүтгэгдэж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шаардлага захиалгаар, түүний гар, хөл болсон АТГ, барьцаалагдсан прокурор, шүүгчийн шийдвэрийн золиос болсоор удаж байна” гэх зэрэг ноцтой зүйлүүдийг бичсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 14. ПҮРЭВ ГАРАГ. № 183 (7168)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ