УИХ-ын чуулганы хуралдаан завсарлалаа

 УИХ-ын чуулганы хуралдаан завсарлалаа

УИХ-ын чуулганы ээлжит хурлын үдээс өмнөх хуралдаан түр завсарлалаа. Үдээс өмнөх хуралдаанд Ерөнхий сайд 2017 оны төсвийн тухай танилцуулж, уг асуудлыг хэлэлцсэн юм. Хурлын үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “2017 оны төсвийн төсөлд нэлээд шинэчлэлт хийж орж ирэх болов уу гэж харж байлаа. Харамсалтай нь тэгсэнгүй. Өнгөрсөн жилийн төсвөөс нэг их ялгагдахгүй өнөө, маргаашаа аргацаасан зүйлүүд орсон байна” гэв.

Харин үдээс  хойшхи хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөл оруулах тухай хуулийн төсөл болон Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09, 10 дугаар дүгнэлтийг хэлэлцэх юм. Хуралдаан 15:00 цагт эхэлнэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.