Хар ус нуур орчмын экосистемийг хамгаалах цогц ажлыг эхлүүллээ

Хар ус нуур орчмын экосистемийг хамгаалах цогц ажлыг эхлүүллээ

БОАЖЯ-НЫ ГАЗАР ХЭЛТСИЙН ДАРГА НАР ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙВ

САЛБАРЫН ХЯНАЛТЫН АСУУДЛААР:

Салбарын хяналтын хэмжээнд 2023 оны 5 дугаар сард 145 гомдол, мэдээлэл хүлээн авснаас 78 гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж 20 гомдолд зөрчлийн хэрэг нээн шалгаж шийдвэрлэлээ. 8 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлж, өнөөдрийн байдлаар 24 гомдол мэдээлэл хяналтад байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд нийт 90 иргэн, аж ахуйн нэгжид 78.680.000 мянган төгрөгийн торгууль оногдуулснаас 55.630.000 төгрөг буюу (70.7%) төлөгдсөн байна.

Мөн 20 иргэн, аж ахуйн нэгжид 59.502.924 төгрөгийн нөхөн төлбөр оногдуулснаас 25.348.730 төгрөг буюу (42.6%) төлөгдсөн байна. Дээрх гомдол, мэдээллээс үзэхэд хог хаягдлыг зориулалтын бус газарт хаясан, хууль бусаар ашигт малтмал эрэн хайсан, заг мод бэлтгэсэн, зөвшөөрөлгүй цооног гаргасан, ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөл, гэрээгүй ус ашигласан, байгаль орчны нөлөөллийн үнэлгээгүйгээр үйл ажиллаа явуулсан, үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлж ажиллаагүй зэрэг зөрчлүүд нийтлэг илэрч байна.

 

 

ХАР УС НУУР ОРЧМЫН ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ ЦОГЦ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Уг ажлын хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, БОАЖЯ, Усны газрын хамтарсан ажлын хэсэг Ховд аймагт ажилласан хяналт шалгалтын мэдээллийг танилцууллаа.

Хар ус нуур орчмын экосистемийн бохирдлын шалтгаан:

•Цутгал голуудын бохирдол

•Заарт харх буюу ондатрын тоо хэмжээ хэт нэмэгдсэн нь нуурын экосистемийг алдагдуулсан

•Малаас үүдэлтэй бохирдол

•Суурин газруудын хур хогноос үүдэлтэй бохирдол

•Нуурын эрэг орчимд усны өвс ургамал ургаж замагшсан зэрэг хүний буруутай үйл ажиллагаанаас олон төрлийн бохирдол үүссэн байна.

 

 

ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД

2023 онд нийслэл, аймгийн хэмжээнд 42,9 сая ширхэг мод тарихаар төлөвлөсөн ба 21 аймгийн хэмжээнд мод тарих хөдөлгөөн үргэлжилж байна. Урьдчилсан мэдээгээр Улсын хэмжээнд 4 мянга гаруй байгууллага, 25 мянга иргэдийн оролцоотойгоор 2,4 сая мод тарьсан бөгөөд урд жилүүдэд тарьсан 17 мянга гаруй моддын арчилгааг хийж гүйцэтгэжээ.

Ойн хөнөөлт шавж, өвчний тархалтыг тогтоох судалгааны ажлыг ойн сан бүхий аймгуудад судалгааны 3 үндсэн баг гүйцэтгэж байна. 2023 онд ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажлыг 185,0 мянган га талбайд гүйцэтгэхээр төлөвлөсөн бөгөөд тэмцлийн ажлын бэлтгэл байдлыг хангаж байна.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН АСУУДЛААР

2023 оны 1 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 29-ны байдлаар 181500 жуулчин Монгол Улсад ирсэн байна. Өдөрт дунджаар 1400-1500 жуулчин ирж байна. БОАЖ-ын Сайд, ЗТХ-ын Сайдын хамтын ажиллагааны хүрээнд Олон Улсын нислэгүүдийн тоо нэмэгдэж “ThaiViet K way” эйр компани, “JAL” авиа компани Монгол руу шууд нислэг үйлдэхэд бэлэн болжээ.

Мөн БОАЖЯ, Стандарт хэмжил зүйн газар хамтран аялал жуулчлалын салбарын эрдэмтэн, судлаачдын дэмжлэгээр жуулчдын тоо статистикийг боловсронгуй болгох шинэ аргачлал нэвтрүүлж байна. Ингэснээр жуулчдын оруулж буй орлого, сонирхол, аяллын чиглэлийг нарийвчлан тогтоох боломжтой болов.

 

ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ АСУУДЛААР

Аймаг, Нийслэл, сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг, төр хувийн хэвшлийн байгууллагуудын гадна орчны их цэвэрлэгээг тогтмол хийх ажил өрнүүлж эрүүл аюулгүй цэвэр орчин бий болгох, Аялал жуулчлалын бүс нутаг дахь уул овооны хог хаягдлыг тогтмол цэвэрлэх хүрээнд улсын хэмжээнд 46.411 га талбайд иргэд, аж ахуй нэгж байгууллагуудын нийт 42.627 хүн, 10.947 тонн хог хаягдлыг цэвэрлэж төвлөрсөн хогийн цэгт шилжүүлсэн байна.

Мөн улсын хэмжээнд зүй бусаар болон байгалийн гамшгийн улмаас хорогдсон мал, амьтны 66.803 сэг зэмийг мал эмнэлгийн байгууллагын хяналт доор халдваргүйжлийг хийж, булшилсан байна.

Түүнчлэн аялал жуулчлалын бүсэд болон тусгай хамгаалалттай газарт байгаа 2023 оны 05 дугаар сарын 28-ны байдлаар 21 аймгийн стандартын бус 1100 орчим жорлонг буулгасан байна.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.