Х.Нямбаатар: Мэргэжлийн алдаа гаргасан шүүгчдэд ямар хариуцлага тооцох вэ

Х.Нямбаатар: Мэргэжлийн алдаа гаргасан шүүгчдэд ямар хариуцлага тооцох вэ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн сахилгын хорооны 2022 оны үйл ажиллагааны тайланг сонслоо. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: -Бид цаашид шүүгчдийн мэргэжлийн алдааг яах ёстой вэ. Илтэд мэргэжлийн алдаа гаргаж гэмт хэрэг үйлдсэн этгээдийг анхан шатны шүүхээс цагаатгах тохиолдол гарч байна. Саяхан бас гарсан. Үүнийг яаж шийдвэл болох вэ. Хуулийн хэрэгжилтийг хянаж байгаа мэргэжлийн байгууллагуудаас саналыг нь сонсож хуулиа өөрчлөх шаардлагатай байна. Анхан шатны шүүхийн гаргасан алдааг "За одоо яахав дээд шатны шүүх нь засах байх" гээд сууж болохгүй.

Шүүхийн сахилгын хорооны дарга Х.Хашбаатар: -Шүүхийн сахилгын хороо шүүхийн гаргасан шийдвэрт үнэлэлт дүгнэлт өгөхгүй. Харин хуулийг илтэд зөрчсөн, шүүхийн шийдвэртээ үндэслэл бичээгүй, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзээгүй байвал хянадаг. Ер нь цаашдаа шүүгчийн мэргэжлийн алдаатай холбоотой асуудлыг хуулиар нарийн зохицуулах шаардлагатай. Ингэхгүй бол шүүгч гаргасан шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй, үүнийхээ далбаан дор хариуцлагагүй, шударга бус үйлдэл гаргах магадлалтай. Ер нь ийм алдаа гардаг. Манайд ирж байгаа гомдлын ихэнх нь шүүхийн шийдвэртэй холбоотой байдаг. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.