Бүх төрлийн моторт завиар загас агнахыг хуулиар хориглоно

Бүх төрлийн моторт завиар загас агнахыг хуулиар хориглоно

Тусгай зориулалтаар 2023 онд агнуулж, бариулах амьтны тоо хэмжээ, хуваарь мөн амьтны тухай хуулийн шинэчилсэн найруулга хийгдэж байгаатай холбогдуулан Монголын ан агнуурын холбоо болон мэргэжлийн зөвлөл, агнуурын бүсийн менежмент хариуцагч нарын төлөөлөл, эрдэмтэн судлаачидтай БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, холбогдох газрын дарга нарын хамт өглөөний уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Ан агнуурын асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг танилцуулга хийв.

Агнуурыг дуудлага худалдаагаар зохицуулахаар Зөвшөөрлийн тухай хуульд тусгаж өгсөн ба гэрээ хэлэлцээр байхгүй, иргэдийн хурлаас тогтоогоогүй агнуурын бүстэй холбоо бүхий асуудал байгааг дурдаж байв.

Мөн Аялал жуулчлалын тухай хуулийг дагаж Амьтны тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа ба УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг хуралдаж байна. Амьтны тухай хуульд оруулах өөрчлөлтүүдийг санал нэгтгэн оруулах ажлыг мэргэжлийн зөвлөл болон Монголын ан агнуурын холбоотой хамтран ажиллах шаардлагатай гэж үзлээ. Тураг гогой /хар галуу/ асуудлыг хөндөж ярилцаж байна.

Өглөөний уулзалтыг Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт үргэлжлүүлж Шинэ сэргэлтийн бодлогыг танилцуулах, салбарын тулгамдсан асуудлуудыг сонсож шийдвэрлэх түвшинд 7 хоногт 2 удаа 07:00 -08:30 хооронд хийх юм гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.