Ипотекийн зээлийг Монголбанкнаас Засгийн газарт шилжүүлэх ажлын хэсэг ажиллаж байна. Энэ долоо хоногт багтаан Засгийн газарт шилжүүлэхийг Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн хэллээ.
Тэрбээр "Одоо бүрдсэн байгаа сангийн хүрээнд ипотекийн зээлийг олгоно. Жилд 500 тэрбум төгрөгийн ипотекийн зээл гаргахаар төлөвлөж байна. Бид гэр хорооллын дахин төлөвлөлтөд их анхаарч байна. Дахин төлөвлөлтийн хүрээнд ойрын таван жилдээ багтаан 82 000 айлын орон сууц барих төлөвлөгөөтэй байна. Ипотекийн зээлийг энэ хүрээнд олгоно. Гэр хорооллын дахин төлөвлөлт хийж байгаа 40 гаруй компани байгаа" гэсэн мэдээллийг өглөө.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.