Төрийн албан хаагчдыг чадавхжуулах, урт хугацааны хөгжлийн бодлогыг таниулах төсөл хэрэгжүүлнэ

Төрийн албан хаагчдыг чадавхжуулах, урт хугацааны хөгжлийн бодлогыг таниулах төсөл хэрэгжүүлнэ

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд төрийн албан хаагчдын дунд  сургалт зохион байгуулсан. Тус сургалтаас шалгарсан 10 төрийн албан хаагч Бүгд Найрамдах Солонгос Улсад  “Урт хугацааны хөгжлийн бодлого-Төрийн албан хаагчийн оролцоо” сэдэвт сургалтад хамрагджээ.Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус сургалтад хамрагдсан албан хаагчдыг хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд Засгийн газраас бүтээмж, үр дүнд суурилсан төрийн албаны цогц шинэчлэлийг эхлүүлж байгааг тэмдэглээд, төрийн албан хаагчид төрийн бодлого, шийдвэрийг ард иргэдэд хүргэх гүүр, хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх манлайлагчид байх ёстойг онцлов. Засгийн газар 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлаж, “5 Ш” ажиллагаа хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд төрийн албыг цэгцлэх “Шүүр” ажиллагааг зохион байгуулж буй. Хууль зөрчиж, мерит бус зарчмаар томилогдсон, ашиг сонирхлын зөрчилтэй, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон төрийн албан хаагчдыг ажлаас чөлөөлөх юм. Ажлаа хариуцлагатай,  чин шударгаар хийж буй төрийн албан хаагчид үүнд хамаарахгүй гэдгийг Ерөнхий сайд тодотголоо.
 

“Алсын хараа-2050” сургалтаас шалгарсан төрийн албан хаагчид баг болж, төрийн албан хаагчдыг чадавхжуулах, урт хугацааны хөгжлийн бодлогыг олон нийтэд таниулах  болон “Төлөвлөлт төсөвлөлт” зэрэг төсөл хэрэгжүүлэх юм байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.