Н.Учрал:Тусгай хамгаалалттай газар эзэмшигчдийн мэдээллийг ил болголоо

Н.Учрал:Тусгай хамгаалалттай газар эзэмшигчдийн мэдээллийг ил болголоо

Авлигатай тэмцэх "Таван Ш" ажиллагааны нэг болох Шилэн ажиллагааны талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр "Тусгай хамгаалалттай газар эзэмшигчдийн мэдээлэл shilen.gov.mn сайтад нээлттэй байршлаа. Нийт тусгай хамгаалалттай 36 газар байдгаас 17-д нь газар олгосон байна.Үүнээс эхний ээлжид Богдхан уулын дархан цаазат газар, Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын нийт 3474 га талбайн мэдээллийг сайтад байршуулсан. Жишээлбэл, газар олгосон он, байршил, газар эзэмшигч хуулийн этгээдийн мэдээллийг оруулсан юм. Түүнчлэн улсын хэмжээнд Засгийн газрын 23 тусгай сантай. Эхний ээлжид 12 тусгай сангийн хөрөнгийн мэдээллийг ил болго хэмээх албан хүсэлтийг есөн сайдад өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн. Ингэснээр тухайн сангаас санхүүжүүлсэн төсөл, санхүүжилт авсан хэмжээ, зарцуулалтын түвшин зэрэг мэдээлэл олон нийтэд нээлттэй болно" гэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.