Д.Тогтохсүрэн: Иргэдийн бизнесийг дарамт үзүүлж булааж авахыг таслан зогсоох арга хэмжээ авна

Д.Тогтохсүрэн: Иргэдийн бизнесийг дарамт үзүүлж булааж авахыг таслан зогсоох арга хэмжээ авна

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа. 

Тэрбээр, өнөөдрийн хуралдаанаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргыг сонгох, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцлээ. 

Нэгдүгээрт, УИХ дахь МАН-ын бүлэг гурван дэд даргатай байх ёстой хэмээн дүрэмдээ заасан байдаг. Нэг дарга дутуу байсан. Энэ дагуу нийслэлийн асуудал хариуцсан намын бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланг сонголоо. 

Хоёрдугаарт, Засгийн газраас 2023-2025 оныг аялал жуулчлалын жил болгосонтой холбогдуулан УИХ-ын хаврын чуулганы эхэнд Аялал жуулчлалын тухай хуулийн төслийг хэлэлцэж батлах ёстой гэж үзэж байна. УИХ-ын гишүүн Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсгээс өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэгт саналаа танилцууллаа.

Үүнээс гадна бүлгийн гишүүдээс бас санал тавьсан. Сүүлийн үед манай улсад хувийн хэвшлийн бизнест дарамт үзүүлэх, булаах, үл хөдлөх хөрөнгөнд нь халдах үзэгдэл газар авлаа. Тийм учраас бүлгийн гишүүдийн зүгээс бизнес эрхлэгчдийн бизнесийг хамгаалах, тэдэнд үзүүлж буй дарамт, шахалт, халдлагуудыг таслан зогсоох арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх үүрэг чиглэлийг Засгийн газарт хүргүүлсэн. Эргээд УИХ-д МАН-ын бүлэгт танилцуулах үүрэг чиглэл өгсөн гэдгийг Д.Тогтохсүрэн хэллээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.