Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УЕП-т хүргүүлжээ

Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УЕП-т хүргүүлжээ

Гурван хүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг өнөөдөр АТГ-аас Улсын Ерөнхий прокурорт хүргүүлж байгааг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар н.Батбилэг мэдэгдлээ. 

Тэрээр "Шалгалтын явцад шинэ нөхцөл байдал тогтоогдож байна. Гашуунсухайтын хилийн боомтоор Монгол Улсын хил нэвтэрсэн тээврийн хэрэгслүүдийн бүртгэл дээр хяналт, шалгалтын ажиллагаа явуулж байна. Одоогийн байдлаар 11 мянга гаруй тээврийн хэрэгслийн хилээр нэвтэрсэн мэдээллийг устгасан нөхцөл байдал тогтоогдоод байна. Үүн дээр мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилнэ. Мөн нэр бүхий УИХ-ын гишүүдэд холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад зарим нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийн асуудлыг хөндөх нөхцөл байдал үүссэн.

Өнөөдрийн байдлаар, УИХ-ын гишүүн Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ, Төмөрбаатарын Аюурсайхан, Нанзадын Наранбаатар гэсэн гурван гишүүнийг мөрдөн шалгах ажиллагаанд явуулж байгаа. УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийн асуудал саад учруулж байна гэж үзсэн учир тэдгээр нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УЕП-т хүргүүлж байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хувьд, яллагдагчаар татсан. Тэрээр 2022 оны ХОМ-ээ мэдүүлээгүй. Мөн УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ гаргасан. Тиймээс бид бүрэн эрхийн асуудлыг нь оруулахгүй байгаа. 

Мөрдөн шалгах ажиллагаа цаг хугацааны хувьд сунжрах төлөвтэй байгаа. Гэхдээ шуурхай, бодитой шийдвэрлэхээр ажиллаж байна" гэлээ. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.