АН-ын даргад өрсөлдөх нэр дэвшигчдийн тоо цөөрсөөр байна

АН-ын даргад өрсөлдөх нэр дэвшигчдийн тоо цөөрсөөр байна

АН-ын даргад өрсөлдөх нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа дуусахад хэдхэн цаг үлдээд байна. Өнөөдөр орой 20.00 цагт бүртгэлийн хугацаа дуусч, сонгууль зохион байгуулах комисс нэр дэвшигчдийг зарлана.

Гэвч бүртгэл дуусах хугацаа ойртох тусам өмнө нь эчнээ яригдаж байсан нэр дэвшигчдийн нэрс бүдгэрч эхэллээ. Намын даргад нэр дэвших хүмүүсийн тоонд нэрлэгдэж байсан Ц.Баатархүү нэрээ татсан бол зайлшгүй нэр дэвших ёстой гэдэг хүлээлтийг үүсгээд байсан УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа мөн л өрсөлдөөнөөс гарч байгаа бололтой.

АН-ын ҮБХ-ны ээлжит бус хуралдаанаас баталсан журмын дагуу нэр дэвших хүсэлтээ гаргаж бүртгүүлсэн бүх нэр дэвшигчдийг санал хураалтанд оруулж, эхний шатанд 10 хувиас бага санал авсан нэр дэвшигчийг хасах, хоёр дахь шатнаас эхлэн хамгийн бага саналтай нэр дэвшигчид хасагдах журмаар санал хураалтыг явуулах ёстой.

Өчигдрийн байдлаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа, гишүүн асан З.Нарантуяа, Сангийн сайд асан С.Баярцогт, Боловсролын сайд асан Л.Гантөмөр, гишүүн асан Л.Гүндалай болон ҮБХ-ны гишүүн Ц.Баатархүү, М.Чимиддорж нар нэр дэвшихээр болсон тухай мэдээллүүд мэдээллийн сайтууд болон нийгмийн сүлжээгээр цацагдсан. Гэвч одоогийн байдлаар хамгийн түрүүнд нэр дэвшихээ илэрхийлсэн С.Баярцогт, Лу.Гантөмөр нараас өөр өрсөлдөгчид тодроогүй байна. Энэ нь нэг талаас намын эв нэгдлийг хангах үүднээс нэр дэвшигчдийн хооронд хийсэн тохиролцоо, олон нэр дэвшигчид саналаа хуваахаас болгоомжилсон хэрэг байж болох юм.

Мөн нэр дэвшихээр горилж байсан зарим нэг хүний тухайд нэрээ татахад хүрсэн өөр бодитой шалтгаанууд ч байгаа аж. Тухайлбал, намын залуучуудаас багагүй дэмжлэгтэй явсан ҮБХ-ны гишүүн М.Чимиддоржийн хувьд “ҮБХ-ны гишүүнээр таван жилийн турш сонгогдсон байх” гэдэг шаардлагыг хангаагүй тул маргаан үүсгэлгүйгээр өөрөө нэрээ татсан байна.

М.Чимэддоржийн хувьд сая болсон Эв нэгдлийг хурлыг зохион байгуулахад оройлон оролцсон, зохион байгуулах багт ажилласан залуучуудын нэг. Өнгөрсөн хугацаанд орон нутгийн намуудтай хамгийн их ажилласан нь ч байж магадгүй. Японд боловсрол эзэмшсэн, эдийн засагт мэргэжилтэй энэ залууг асуудлыг бодитой харж, бодлогын түвшинд, судалгаатай ярьдаг гэдгээр нь сэтгүүлчид ам сайтай явдаг.  

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.