УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан өнөөдөр болж, намын эв нэгдлийг хангах ажлын хэсэг байгуулж хуралдсан талаар мэдээлэл өглөө.
Тус ажлын хэсэг 39 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд О.Цогтгэрэл болон С.Эрдэнэ тэргүүтэй АН-ын хоёр талын гишүүд уг ажлын хэсэгт хамтран орж байгаа талаар мэдээллээ. Энэ үеэр сэтгүүлч Сангийн сайд асан С.Баярцогтоос намаа цэгцлэх асуудалд та ямар байр суурьтай байгаа талаар асуухад:
"Би намын эв нэгдлийг хангах ажлын хэсгийн 39 гишүүний нэг. Дээд шүүхэд намын удирдлагыг бүртгүүлэх, эв нэгдлийг хангах ажилд идэвхтэй оролцоно. Манай нам Монгол Улсад ардчилал, шинэчлэлийг авчирсан 200 мянга гаруй гишүүнтэй том нам. Намаа цаашид удирдаад явах олон лидер залуучууд бий. Тийм учраас намын удирдлагын асуудал бүрэн нээлттэй байгаа гэдгийг хэлье" гэв.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.