УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Мөн үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Чалкогийн гэрээ дууссах эсэхийг тодруулсан юм. Тэрбээр "Чалкогийн гэрээ дуусаагүй юу. Чалкогийн гэрээ 2017 оны дөрөвдүгээр сард дуусаж байсан. 350 сая ам.долларыг нь Ж.Эрдэнэбатын Засгийн газарын үед төлж дуусгасан. Гэтэл одоо дахиад таван жилээр сунгаад 2027 оны дөрөвдүгээр сар хүртэл 17 хувийн хөнгөлөлттэйгөөр өгөхөөр гэрээ сунгасан гээд нийгмийн сүлжээгээр ярьж байна" гэв.
Түүний хариултад УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар хариуллаа. Тэрбээр "Чалкогийн гэрээг сунгасан нь үнэн. Тийм учраас Засгийн газар БЭТ томилсон. Завхарсан асуудал байгаа учраас тэр" гэж хариуллаа.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.