Улаанбаатар-Дархан чиглэлийн замд Зам тээвэр хөгжлийн сайд газар дээр нь ажиллаад ирлээ

Улаанбаатар-Дархан чиглэлийн замд Зам тээвэр хөгжлийн сайд газар дээр нь ажиллаад ирлээ

Зам тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт өчигдөр Улаанбаатар-Дархан замын явцтай танилцлаа. Замын гүйцэтгэгч нар, хяналт тавьж буй зөвлөх компанийнхан гээд ажил хариуцсан бүх хүмүүстэй уулзаж тулгамдсан асуудал юу байгааг газар дээр нь сонслоо.

Нийт 8 компани 700 орчим машин техник 1500 шахам хүн хүчтэйгээр ажиллаж байна.

Гэхдээ 5 багц ажлаас 2 болон 4-р багцын ажил үнэхээр төвөгтэй хоцрогдолтой байна.

Гол шалтгаан нь цементийн тасалдал. Учир нь нэг өдөрт 1000 тн цемент шаардлагатай байтал олдож байгаа нь 400-гаас 500 тн л байна.

Хөтөлийн цементийн үйлдвэр засварт орчихоогүй байсан бол ийм хүндрэл гарахгүй байх боломж байлаа.

Ямар ч байсан цементийн ханган нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад гол анхаарлаа хандуулж хүч тавих болно

Болж өгвөл энэ жилдээ нэг урсгалын 2 эгнээний хөдөлгөөнийг нь нээчих юмсан, иргэдээ, тээвэрчдээ шороон замаар явуулахгүй хэмжээнд хүргэчих юмсан гэж чин сэтгэлээсээ хичээж байна

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.