Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хичээлийн шинэ жилийн нээлтийн энэ өдөр зарим сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааттай танилцаж байна.
Тэрбээр эхлээд Баянзүрх дүүргийн “Нарны үрс” цэцэрлэгт очлоо. Тус цэцэрлэг нь 2015 онд ашиглалтад орсон, 160 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, нэмэлт элсэлтэд 60 хүүхэд хамруулан сургуулийн өмнөх боловсрол олгох ажээ.
Энэ жилээс цэцэрлэгийн бүртгэлийг анх удаа И-Монголиа цахим системээр хийж, 111.542 хүүхэд хамрагдах хүсэлт цахимаар ирж, 90 гаруй хувь нь цэцэрлэгтээ элсэн ороод байна.
Нэмэлт элсэлтийг энэ сарын 10-наас бүртгэн, цэцэрлэгт хуваарилж бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах Засгийн газрын зорилт ажил хэрэг боллоо. Нэмж 29 мянган хүүхэд цэцэрлэгт авах боломж байгаа юм. Сугалаагаар цэцэрлэгт хамрагддаг, бүртгүүлэх гэж эцэг эхчүүд хонон өнжин дугаарладаг байдал энэ хичээлийн жилээс ариллаа.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.