З.Мэндсайхан: Бид нийслэл рүү орж ирж буй мал, махан дээр хяналт, шалгалт тавьж байгаа

З.Мэндсайхан: Бид нийслэл рүү орж ирж буй мал, махан дээр хяналт, шалгалт тавьж байгаа

Эмээлтийн мах боловсруулах үйлдвэрүүдийн асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагууд мэдээлэл өглөө

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "Мал махтай холбоотой асуудал олон жил хуримтлагдсан асуудал. Одоогоор нийт 15 аж ахуйн нэгж дулааны аргаар мах боловсруулах эрхтэй. Энэ эрхийг бид өгдөггүй. БНХАУ-ын гаалийн байгууллага олгодог. Нийт 60 орчим аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгосон. Энэ аж ахуйн нэгжүүдийн мал эмнэлгийн гарал үүслийн бичигт үндэслэж бид мах экспортлох зөвшөөрөл олгодог. Асуудал үүсгээд буй аж ахуйн нэгжүүд хүсэлт гаргаагүй. Учир нь зөвшөөрөлгүй гэсэн үг. Бид нийслэл рүү орж ирж буй мал, махан дээр хяналт, шалгалт тавьж байгаа. Иргэдийн төр захиргааны байгууллагад итгэлтэй байхыг хүсэж байна. Эмээлт дээр байгаа аж ахуйн нэгжүүд шинжилгээний бичиг авсны дараа экспортлох эрхээ авдаг. Тиймээс шаардлага хангаагүй тохиолдолд энэ мах экспортод гарах боломжгүй" гэсэн мэдээлэл өглөө. 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж "МХЕГ үндсэн долоон салбарт хяналт тавьдаг. Хамгийн эрсдэл өндөртэй гурван салбарын нэг нь хүнсний аюулгүй байдал байдаг. Монголд үйл ажиллагаа явуулах байсан ч гадаадад гаргах байсан ч хүний аюулгүй байдалтай холбоотой асуудал учир хариуцлагатай байх хэрэгтэй. Махын гадагш гаргах ч бай, дотоодод хэрэлэх ч бай нэг стандарт мөрдөгдөх ёстой гэсэн үг. Бид төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг тогтмол хийдэг. Цар тахлын улмаас сүүлийн хоёр жилийн хугацаанд МХЕГ-аас төлөвлөгөөт хяналт шалгалт хийгээгүй. Харин он гарснаас хойш хяналт шалгалтын ажил хийж байгаа. Мах чанаж, идсэн асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа. Махыг аюултай эсэхийг лабораторийн шинжилгээгээр л шийдвэрлэх ёстой. Албан хаагчид хариуцлага хүлээлгэх асуудлыг дотооддоо шийднэ. "Эм Ди Си Пи" компанид махны үйлдвэрт зөрчлийн болон эрүүгийн хэрэг үүсгээд байна. Тус компани 2014 онд махны чиглэлийн үйл ажиллагааны зөвшөөрөл авсан ба 2018 оноос эхлэн ажиллахгүй байсаар 2022 оны 2-р сараас эхлэн үйл ажиллагаагаа дахин эхлүүлэхдээ чиглэлээ өөрчилж, махыг экспортод гаргаж байсан зөрчлийг илрүүлсэн. Прокурорын хяналт дуусахаар олон нийтэд мэдээлэх болно" гэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.