С.Амарсайхан: Сургууль цэцэрлэгийн хүүхэд төдийгүй нийт иргэдийн хүнсэнд энэ мах хэрэглээнд ашигласан эсэхийг бид шалгаж байгаа

С.Амарсайхан: Сургууль цэцэрлэгийн хүүхэд төдийгүй нийт иргэдийн хүнсэнд энэ мах хэрэглээнд ашигласан эсэхийг бид шалгаж байгаа

Эмээлтийн мах боловсруулах үйлдвэрүүдийн асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагууд мэдээлэл өглөө. Шадар сайд С.Амарсайхан  "Засгийн газрын хуралдаанаар мах бэлтгэх үйлдвэрүүдийн үйл ажиллагааг шалгаж, хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудлыг цэгцлэх зорилготой ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд холбогдох бүх талууд багтсан. Эмээлтэд үйл ажиллагаа явуулж байгаа 32 аж ахуйн нэгж байна. БНХАУ руу явуулах эрхтэй 31 үйлдвэр, дулааны аргаар мах боловсруулах зөвшөөрөлтэй 15 байгууллага байна.

Тавдугаар сарын 12-наас эхлэн төлөвлөгөөт хяналт шалгалт хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 32 үйлдвэрт хяналт, шалгалт хийсэн. 17 үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоож, лацадсан. Мах экспортлох зөвшөөрөлтэй үйлдвэрүүдэд 14 хоногийн хугацаанд эрсдэлийн үнэлгээ хийнэ. Эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа үйлдвэрийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх явуулна. Зөрчил, дутагдал илэрсэнд нь шаардлагатай арга хэмжээ авна. Цаашид мэргэжлийн байгууллагууд хяналт, шалгалтыг үргэлжлүүлэх хийх шаардлага байгаа. Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн тамгын газраас хүнсний аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарч ажиллаж байгаа. 

Мэргэжлийн хяналтын байгууллага тогтмол хяналт шалгалт тавих хэрэгтэй. Тавдугаар сарын 10-наас хойш төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж эхэлсэн. Миний бие Мэргэжлийн хяналтын байгууллагын алба хаагчидтай уулзаж, хяналт, шалгалт тавих тал дээр үүрэг, чиглэл өгсөн. 

Сургууль цэцэрлэгийн хүүхэд төдийгүй нийт иргэдийн хүнсэнд энэ мах хэрэглээнд ашигласан эсэхийг бид шалгаж байгаа. Эмээлт дэх махны үйлдвэрийн муудсан махыг иргэдийн хүнсэнд нийлүүлээгүй гэдгийг тогтоосон" гэв. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.