Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны тавдугаар сарын 25-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Үндэсний цахим шууданг өргөжүүлэх, 2022 онд багтаан хэрэглээнд нэвтрүүлэх арга хэмжээ авахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгаланд, шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхланд даалгалаа.
Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Үндэсний статистикийн хороо хамтран 2021 онд хийсэн “Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, мэдээллийн технологийн хэрэглээний судалгаа”-гаар иргэдийн тоон бичиг үсгийн чадавх 43,8 хувийн тоон үзүүлэлттэй гарсан. Мөн төрийн үйлчилгээний нэгдсэн “и-Монголиа” системийн хэрэглэгчдийн тоо болон танилт, нэвтрэлтийн системд бүртгэлтэй хэрэглэгчдэд үндэслэн 1,4 сая иргэн үндэсний цахим шуудангийн системийг ашиглах боломжтой байна.
Иргэн үндэсний цахим шуудангаар дамжуулан төрийн байгууллагад өргөдөл гаргах, үйлчилгээний талаарх явцын мэдээлэл авах, төрийн албаны 200 мянга гаруй албан хаагчтай харилцах, иргэний оролцоотой засаглал бий болгох нэг арга хэрэгсэл болгож хэрэглээнд нэвтрүүлэх, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллахад системийн бэлэн байдлыг хангахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.