Н.Тавинбэх: Нар, салхины сэргээгдэх эрчим хүчний тусгай зөвшөөрлийг бодлого, төлөвлөлтгүй, замбараагүй олгосон

Н.Тавинбэх: Нар, салхины сэргээгдэх эрчим хүчний тусгай зөвшөөрлийг бодлого, төлөвлөлтгүй, замбараагүй олгосон

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар, салхины цахилгаан станц эрчим хүчний салбарыг хэрхэн өрөнд оруулж байгааг онцоллоо.

Тэрбээр "Нар, салхины сэргээгдэх эрчим хүчний тусгай зөвшөөрлийг бодлого, төлөвлөлтгүй, замбараагүй олгосон. 2009-2019 он хүртэл 39 аж ахуйн нэгжид1560 мВт-ын хүчин чадалтай нар, салхины эх үүсвэр барих тусгай зөвшөөрөл олгосон. Энэ нь Монгол Улсын суурьлагдсан хүчин чадалтай бараг тэнцүү гэсэн үг. Бусад улс орнуудын жишгийг харвал энэ орон зайг 10 хувиас хэтрүүлэхгүй байгаа. Энэ технологийн болоод үнэ тарифын хувьд нарийн учир шалтгаантай байдаг. Одоо ажиллаж байгаа нар, салхины эх үүсвэрүүд технологийн болоод үнэ тарифын хувьд хүндрэл учруулж байгаа. Нар, салхины эх үүсвэрээс гарч байгаа эрчим хүчний үнэ манай хэрэглэгчдийн үнээс 2-3 дахин өндөр үнэтэй байгаа. Төлбөрийг нь тухайн үеийн ханшаар тооцож ам.доллароор хийхээр гэрээ хийгдсэн.

Технологийн хувьд нар, салхины эх үүсвэр нь тогтвортой үйлдвэрлэл явуулж чаддаггүй учраас дэлхий нийтэд хувьсах эх үүсвэрт ордог. Хувьсах эх үүсвэрийн орон гарсан үед нөхөж ажиллах эх үүсвэр Монгол Улсын хэмжээнд алга. Тиймээс өндөр үнэтэй, импортын эрчим хүч авч нөхөж байна. Дотоодоосоо өндөр үнэтэй нар, салхины эрчим хүч худалдаж авдаг, дээрээс нь горимын тохируулга хийхийн тулд гадаадаас өндөр үнэтэй эрчим хүч худалдаж авч байна. Энэ нь эрчим хүчний салбарыг алдагдалд оруулах маш том хүчин зүйл болж байгаа. 2021 онд эрчим хүчний салбар 78 тэрбумын алдагдалтай ажилласан. Гэтэл одоо ажиллаж байгаа нарны зургаа, салхины гурван цахилгаан станц 60 тэрбумын ашигтай ажилласан. Алдаатай, сэтгэлгүй хийсэн гэрээнүүд улсыг ингэж өрөнд оруулж байна. Бид ч бас хууль эрх зүйн хувьд алдаа гаргасан юм билээ.   

Одоо 11 аж ахуйн нэгж нийт 594 мВт-ын хүчинй чадалтай 11 эх үүсвэр ашиглалтал оруулна гээд шахаж байгаа" гэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.