Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хомсдолыг бууруулах хуулийн төсөл өргөн барилаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хомсдолыг бууруулах хуулийн төсөл өргөн барилаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга Г.Занданшатарт Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл өргөн барьж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Хөрш ОХУ болон Украин улсын хооронд хурцадмал байдал үүссэнтэй холбоотойгоор эдийн засгийн байдалд нөлөөлж, шатахуун, өргөн хэрэглээний бараан бүтээгдэхүүний үнэ өсөж байна. Дэлхийн банкны тооцооллоор олон улсад шатахууны үнэ дунджаар 64-70 хүртэлх хувиар, сүүлийн 10 хоногт улаан буудайн үнэ 45-50 гаруй хувиар өслөө. Улмаар мах, махан бүтээгдэхүүний үнэ өсөх магадлал нэмэгдэж, бүтээгдэхүүний хомсдол үүсэж 8-13 сая орчим хүн өлсгөлөнд нэрвэгдэх нөхцөл байдал үүссэн хэмээн олон улс үзэж байна.

Тиймээс МУ-ын ЗГ-аас Олон улсын хурцадмал байдал, зэвсэгт мөргөлдөөнөөс үүссэн гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх тухай хуулийг батлах шаардлагатай хэмээн үзэж Засгий газраас төсөл өргөн барьж байна. Бид энэхүү асуудалд цаг алдалгүй арга хэмжээ авах шаардлагатай байна.

Хууль батлагдсанаар дараах үр дүн гарна хэмээн Засгийн газар үзэж байна.

  • Мах, гурил, газрын тосны хангамж болон бусад хангамжийг тогтвортой байлгах зорилгоор хөнгөлөлттэй зээлийг ААН-үүдэд олгох, шаардлагатай хүүгийн татаасыг олгох, үнэт цаас, баталгаа гаргах, гаалийн албан татвар болон бусад зүйлсэд зохицуулалт хийх
  • ЗГ-аас Монголбанканд валютын нөөц бүрдүүлж, мөнгө, сангийн бодлогыг уялдуулж, зарим нэр төрлийн барааны импортын зохицуулалтыг ЗГ түр хийх
  • Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд Монголбанкнаас алт олбоглогч ААН-үүдэд эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг олгож, Лондоны металь бирж дээр 5 хувийн нэмэгдэлтэйгээр гадаад дотоодын зах зээлээс алт худалдан авах зохицуулалт хийх" гэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.