Б.Батцэцэг: Бид эхний ээлжид энэ сарын 26, 27-ны нислэгт 21 суудал захиалсан

Б.Батцэцэг: Бид эхний ээлжид энэ сарын 26, 27-ны нислэгт 21 суудал захиалсан

Украин улсаас иргэдээ татаж авах асуудлаар Засгийн газар ээлжит бусаар хуралдаж гарсан шийдвэрийг Б.Батцэцэг сайд танилцууллаа.

Тэрбээр "Украинд манай улсын 68 оюутан сурч байгаа бөгөөд 22 иргэн байнга амьдардаг. Байнга оршин суудаг иргэд эх орондоо ирэх хүсэлт гаргаагүй. Оюутнуудтай сарын өмнөөс ГХЯ холбогдож ажиллаж байгаа. Сарын хугацаанд нөхцөл байдалд хүндэрч болзошгүйг сануулж, оюутнуудаа эх орондоо ирэх зөвлөмж өгсөн.

Мөн нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаарх мэдээллийг өгч ажилласан. Өнгөрсөн хугацаанд 41 оюутан эх орондоо ирсэн. Одоогоор Украинд 27 оюутан байна. Тэдгээр оюутнууд янз бүрийн шалтгаанаар эх орондоо ирэх шийдвэр гаргаж чадахгүй өнөөдрийг хүрсэн. Ихэвчлэн төгсөх курсийн оюутнууд болон хэлний бэлтгэл хийж байгаа хүүхдүүд эх орондоо эргэж ирэх шийдвэр гаргаагүй байна. Монголын цагаар 12.00 цагийн үед довтолгоо эхэлсэн. Хүүхдүүд айдастай байна.

Одоогоор олон улсын нислэгүүд цуцлагдсан байгаа. Бид эхний ээлжид энэ сарын 26, 27-ны нислэгт 21 суудал захиалсан. Тус нислэгээр ирэх оюутнуудын зардал, мөнгөний асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар оруулсан. Зургаан оюутны суудлыг дараагийн нислэгт захиалсан. Нисэж болохгүй тохиолдол газраар буюу Польшоор дамжуулж авах арга хэмжээг авна. Өөрөөр хэлбэл, Франкцурт, Истанбулаар дамжих олон улсын нислэг цуцлагдахгүй бол шууд ирнэ. Хэрэв бүх нислэг зогсчихвол машинаар Польш улсаар дамжуулан авах арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Одоогоор ямар нэг эрсдэлд орж, халдлагад өртсөн монгол болон гадаад хүн байхгүй байгаа" гэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.