Засгийн газрын хуралдаанаас гарсан эхний шийдвэрүүдийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа нар танилцууллаа. Энэ үеэр Ч.Болортуяа “Коронавируст халдвартай тэмцэх арга хэмжээний хүрээнд зарим үйл ажиллагааг шинэчлэх тухай Засгийн газар хэлэлцлээ. Тухайлбал, гадаадын орноос ирсэн иргэдийг гурав хоног тусгаарлаж байсныг болиулахаар болсон. Түүнчлэн зайлшгүй өгөх шаардлагатай PCR шинжилгээг олон улсын стандартын дагуу төлбөртэй болгох чиглэл өгсөн. Энэ шийдвэр хэзээнээс, хэрхэн хэрэгжиж эхлэх талаар УОК өнөөдөртөө багтан дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэлээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.