Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга асан Ц.Ганзориг өөрийн цахим хуудсандаа түгжрэлийн талаар мэдээлэл оруулжээ. Тэрбээр
"Одоогоор замын хөдөлгөөн хэдэн хувь буурсан бол?
УБ-т 320мянга гаруй сурагч, 140мянган оюутан, 111 мянган цэцэрлэгийн хүүхэд бий.
Энэ 570-аад мянган хүн бол хотын 40%.
Улаанбаатарын замын хөдөлгөөнд 600 мянга гаруй тээврийн хэрэгсэл өдөр тутамд оролцдог.
Яг одоо хотын замын хөдөлгөөн хэдэн хувь буурсан байгаатай харьцуулбал сургууль, цэцэрлэгийнхэнд харьяа тойрог нь хэдэн хувь хүрэлцдэг вэ? Хичнээн нь түгжирдэг вэ? тээврийн урсгалын шийдэл юу вэ?
Сургууль, цэцэрлэгийн жигд чанар, хүртээмжийг сайжруулахгүйгээр түгжрэл шийдэгдэхгүй.
Жиш нь: Өөр тойргийн хүүхэд сайн сургууль бараадаж, аав ээж нь ярьж хөөрөөд 1, 23 гэх мэт хотын төвд оруулсан ч ангийн дүүргэлт 50-60 хүүхэд болж сайн сургууль байсан ч чанар нь унаж байгаа. Системийн чанарын асуудал болсон. Гэсэн ч түгжрэл дунд амьдралын бүх чанараа алдсаар" хэмээжээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.