Өмнөговь аймгийн Ханбумбат суманд "Боинг 737-800" агаарын хөлөг буух боломжтой болжээ

Өмнөговь аймгийн Ханбумбат суманд
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөгөөр санхүүгийн хүнд байдалд орсон Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн үйл ажиллагааг дэмжиж олон улсын болон дотоодын захиалгат нислэгээр хамтран ажиллаж буй Оюу Толгой ХХК-ийн хамт олонд шинэ оны өмнө чин сэтгэлийн талархалаа илэрхийлье. 
 
Монголчууд бид Оюу Толгойн төслийн үр өгөөжийг бүхий л шатандаа хүртэж байна. Үүний нэг тод жишээ нь цар тахлын цаг үед хамгийн хэцүү нөхцөлд ажиллаж буй агаарын тээврийн салбарт бодит хувь нэмрийг оруулж, дотоодын нийт нислэгийн 60 орчим хувийг Оюу Толгой ХХК-ийн ажилтнуудыг тээвэрлэдэг Өмнөговь аймгийн Ханбогд сум руу үйлдэж буй нислэг юм. Эдгээр нислэгийг МИАТ ТӨХК болон Аэромонголиа компаниуд үйлдэж байна.  
 
Оюу Толгой компани өөрийн хөрөнгөөр Хамбумбат суманд олон улсын стандартад нийцсэн А зэрэглэлийн нисэх буудлыг ашиглалтад оруулснаар Боинг 737-800 агаарын хөлөг орон нутагт бууж, хөөрөх боломжтой гурван нисэх буудлын нэг болсныг онцлож байна. 
 
Түүнчлэн Оюу Толгой компанийн захиалгат нислэгүүд нь манай улсын агаарын тээврийн салбарын түүхэнд шинэ хуудас нэмж, МИАТ компанид 5 тивд жигүүрээ дэлгэх боломж олгосныг онцлон дурдаж байна. 2021 онд Австрали Улсын Сидней, Брисбен, Перт хот руу, ӨАБНУ-ын Йохенесбург хот, Сингапур улсад анх удаа нислэг үйлдэх боломжийг олгосон юм. 
 
Хөгжлийн түүчээ болох салбаруудаа дэмжиж буй Оюу Толгой компанид талархалаа дахин илэрхийлж байна

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.