Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг дараах саналыг гаргалаа. Тэрбээр "Ковидын халдвар тусаагүй, дархлаагаа сайн дэмжиж, хариуцлагатай эрүүл байгаа 2,7 сая иргэндээ талархлаа илэрхийлэх хэрэгтэй. Цар тахлаас өөрийгөө болон эргэн тойрноо хамгаалж, хариуцлагатай байгаа иргэдээ нэг удаад сувилалд үнэгүй амраах ч юм уу, ямар нэгэн байдлаар урамшуулмаар байна. Ингэвэл хүмүүс биеэ зөв авч явдаг, дархлаатай байдаг хүмүүсийг ингэж гоё урамшуулдаг юм байна, би ч бас адилхан баймаар юм байна гэсэн сэдэл төрнө. 2022 оны төсөвт энэ талаар суулгаж өгөх хэрэгтэй" гэв.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.