Х.Нямбаатар: Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулахаас өөр саналыг Засгийн газар хүлээж авахгүй

Х.Нямбаатар: Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулахаас өөр саналыг Засгийн газар хүлээж авахгүй
"Рио Тинто" групптэй хэлэлцээ хийх ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлэлцээрийн талаар мэдээлэл өглөө.
 
Тэрээр “ "Рио Тинто" группээс дөрвөн асуудал бүхий санал ирүүлсэн.Тухайлбал, 2.3 тэрбум ам.долларын өрийн 70 хувийг тэглэх, Засгийн газарт нэг их наяд төгрөгийн дэмжлэг үзүүлэх, 2028 он хүртэл далд уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлттэй холбоотой баталгааны шимтгэл зогсоох санал багтаж буй. Мөн засаглалаа сайжруулж, зардлынхаа хэтрэлтийг нэмж баталж байж хөрөнгө оруулагчдаас далд уурхайн бүтээн байгуулалтын үлдэгдэл зардлаа олох боломжийг Монгол Улсын Засгийн газар олгож өгөөч гэсэн. Ингэснээр далд уурхайн бүтээн байгуулалтын ажил хэвийн үргэлжилж 2022 онд олборлолтын ажил эхлэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа. 
 
Өнөөдөр 14.00 цагаас Оюу толгой компанийн Зэсийн группийн захирал Б.Болд тэргүүтэй хэлэлцээ хийх багийнхантай урьдчилан уулзалт хийнэ.
 
Арваннэгдүгээр сарын 7, 8-аас хэтрэлгүйгээр Оюу толгой компанитай эрчим хүч тогтвортой нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурна. Хэлэлцээ хийх ажил тодорхой хэмжээнд урагшилж байгаа. Гэхдээ бидний хүссэн хэмжээнд хүрэхгүй байна. Бидний хамгийн их хүсч байгаа зүйл бол Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах УИХ-ын 92-р тогтоолыг хэрэгжүүлэх. Энэ саналыг манай Засгийн газар удаа дараа тавьж байгаа боловч Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт хийх саналыг нөгөө талаас гаргаагүй. Айлын тал хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрөөгүй тохиолдолд 1000 зөвлөх авчраад энэ яриа хэлэлцээ урагшлахгүй. Монголын Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах чиглэл рүү л явж байгаа.
 
 Дээрх дөрвөн саналыг ажлын хэсэг Ерөнхий сайдад танилцуулна” гэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.