Х.Нямбаатар: Төрийн албан хаагчид шан харамж нэхвэл "1111 төв"-д мэдээлж болно

Х.Нямбаатар: Төрийн албан хаагчид шан харамж нэхвэл
Засгийн газрын шийдвэрээр авилгын эсрэг ажлын хэсэг байгуулагдсан. 15 хүний бүрэлдэхүүнтэй тус ажлын хэсгийг Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж байгаа билээ. 
 
Уг асуудалтай холбоотойгоор  Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Олон улсын байгууллагын гаргадаг авилгын төсөөллийн индексийн үзүүлэлтийг хоёр оронтой тоонд оруулах зорилго бүхий ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсэг өчигдөр анхны хурлаа хийсэн. Улмаар хэд хэдэн шийдвэр гарлаа. 
 
Тухайлбал, төрийн алба хаагчид иргэдээс авилга, шан харамж нэхдэг болон хүнд суртал үзүүлдэг талаарх мэдээлэл 11 11 төв дээр тогтмол хүлээж авах шийдвэр гаргасан. Мөн и-монголиа  дээр авилгын асуудалтай холбоотой тусгай цэс гаргахаар болсон. Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд үнэлэлт өгөх салбар ажлын хэрэг үйл ажиллагаа явуулна. 
 
Манай ажлын хэсгийн тавьж буй гол зорилго бол иргэд олон нийтээс төрийн байгууллагын ажилд дүгнэлт өгөх, түүндээ үндэслэж төрийн алба хаагчдад хариуцлага тооцно. Мөн зарим төрлийн хууль тогтоомжид өөрчлөлт оруулна. Тухайлбал, наймдугаар сард багтаж шүгэл үлээгчийн тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх үүрэг авлаа" гэв

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.