Өнөөдөр Засгийн газрын ээлжит бусаар хуралдлаа. Тус хуралдаанаар элсэлтийн ерөнхий шалгалтын товыг тогтсон байна. Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.
Тэрбээр “Энэ жилийн ЭЕШ-ыг наймдугаар сарын 19-22 өдрүүдэд зохион байгуулахаар боллоо.Шалгалтыг үндсэн гурван шалтгааны улмаас хойшлуулсан. Тодруулбал,
Энэ онд их, дээд сургуульд элсэн орох эрхийн шалгалтыг 40,420 шалгуулагч өгнө. Хэрэв ЭЕШ-ийг хойшлуулаагүй бол эдгээр хүүхдийн 10 орчим мянга нь шалгалтад орох боломжгүй болох байсан. Тодруулбал, 7600 орчим хүүхэд орон нутгаас аймгийн төв рүү ирж шалгалтад ордог. Мөн 2400 гаруй хүүхэд Ковид19-ийн халдвар авсан байсан.
Наймдугаар сарын 19-н гэхэд энэ онд ЭЕШ өгөх 40,000 гаруй хүүхдийн 38,200 нь 17-18 насныхан буюу бүрэн тундаа хамрагдсан байх тооцоололтой байна. Хүүхдүүд, багш нар, эцэг эхчүүд бүгд бүрэн тундаа хамрагдсан байх тул эрсдэл багатай гэж үзэж байгаа юм.
Цаашид ЭЕШ-ыг жилд хоёр удаа авах тогтолцоонд шилжих шаардлага бий. Эцэг эхчүүдээс ЭЕШ-ыг цуцалж, шууд дүнгээр нь тооцон их, дээд сургуульд элсүүлэх санал их ирүүлсэн. Гэвч энэ жил улсын шалгалтыг цуцалсан тул өмнөх дүн, шалгалтаар нь дүйцүүлэх боломж байгаагүй" гэлээ.
Шалгуулагчдыг насны бүтцээр нь авч үзвэл:
Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх шалгуулагчдаас хамгийн ахмад нь 58 настай хүн байгаа юм. Мөн их, дээд сургуульд элсэх босго оноог 480 байхаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тогтоосон юм.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.