Д.Ганбат: Цар тахлын хуулийг сунгахын өмнө тайлангаа тавиач гэдэг хүсэлт тавьсан боловч хүч түрэн баталлаа

Д.Ганбат: Цар тахлын хуулийг сунгахын өмнө тайлангаа тавиач гэдэг хүсэлт тавьсан боловч хүч түрэн баталлаа
УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. 
 
Тус намын бүлгийн дарга Д.Ганбат "Бүлгийн хурлаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, цар тахлын нөхцөл байдлын асуудлыг хэлэлцлээ. Ковид19-ийн улмаас 620 орчим хүн нас барсан. Манай улсад Монгол хүний амь нас, эрүүл мэнд үнэ цэнэгүй болжээ. Бусад юмны үнэ тэнгэрт хадлаа. Цар тахлын хуулийг сунгахын өмнө тайлангаа тавиач гэдэг хүсэлт тавьсан боловч хүч түрэн баталлаа. Үндсэн хууль дахь иргэний эрүүл мэнд төрийн хамгаалалтад байна гэсэн зүйл заалт зөрчигдлөө. Нэг иргэн эмнэлгийн тусламж чадалгүй нас барсан харамсалтай тохиолдол гараад байна. 
 
Монгол Улсын иргэн өөрийгөө шатаах хүртэл нөхцөл байдал үүсэж байсан. Хариуцлагагүй нөхцөл байдалтай иргэд эвлэрэхгүй, үгээ хэлэхээр тэднийг буруутгадаг. Нийслэлийн эрүүл мэндийн газар тухайн нас барсан хүнийг ялгаварлан гадуурхаж ярьж байна. Ийм байж болохгүй.                                                
 
Засгийн газрыг огцруулахаар УИХ дахь АН-ын бүлгийн 13 гишүүн гарын үсэг зурж эхлээд байна. 19 гишүүн гарын үсэг зурснаар Засгийн газар огцрох асуудлыг ярьж эхэлдэг. Хариуцлагыг мэргэжилтэн, газрын дарга нартай тооцож байгаатай бид эвлэрэхгүй" гэлээ.                    
 
УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцрох ёстой. Таван удаагийн хөл хориогоор аж ахуйн нэгжүүдийг сөхрүүллээ.  Олон их наяд төгрөгийг зарцуулсан ч Засгийн газар цар тахалд ялагдлаа. Чанартай вакцин оруулж ирэхийг бид анх шаардсан ч тэд иргэдийн эрх ашгийг 5.1 их наяд төгрөг зарцуулж золиосолсон" гэв. 
 
УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Байдал хүнд болж, хүний эрхийн асуудал хэцүүдлээ. Нас барсан хүмүүст зул асаах гэж ирсэн залуучуудыг хүний эрхийг зөрчиж хөөж туулаа.
 
Сая нэг залуу эмнэлгийн гадаа нас барахад тухайн хүний нууцад хамаарах олон зүйлийг ярьсан. Цар тахлын үед хүний эрхийн зөрчил гаргахгүй байх асуудлыг онцгой анхаарах нь чухал байна. Эрх баригчдад мөнгө дутаагүй. 5.1 их наяд, 10 их наядыг үр дүнгүй зарцуулсан гэсэн дүгнэлтэд хүрч байна. Иймээс АН-ын бүлэг Засгийн газрыг огцрохыг шаардаж байна" гэлээ. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.